hicheel
2011-03-30
Таны эрүүл мэндэд

Та дотор эрхтнээ хэрхэн ажилладгийг мэдэх үү
Хүмүүс өглөөний цайндаа юу хэрэглэдэг вэ гэсэн асуултад талх, шарсан өндөг, хиам, загас, зарим нь халаасан хоол идээд ажилдаа гардаг тухайгаа хэлж байна.
Энэ бүхэн зөв эрүүл хооллолт болж чадах уу?
Манайхан зөв хооллолт гэхээр л цагаан будаа, ногоо, өөх тос багатай хоол идэх ёстой мэт ойлгодог. Хоол хүнс гэдэг бол бидний хувьд эрч хүч нэг ёсны цэнэг болж өгдөг. Тиймээс эрүүл хооллолтын талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
Эрүүл зөв хооллоход тань хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хар талх буюу бүдүүн ширхэгтэй гурилан болон буудайн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохилтой.
Мөн загас, шош, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Харин чихэрлэг болон тос агуулсан хүнснээс аль болох татгалзахыг хичээгээрэй.
Хүн өглөө босонгуутаа шингэн зүйл ууж дадах хэрэгтэй юм байна. Бид хэдийгээр энэ тухай ярьдаг ч амьдрал дээр төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй. Өглөөний долоогоос есөн цагийн хооронд заавал юм идэх ёстой юм байна. Учир нь өчигдөр идсэн хоол хүнсний тос нь цөсний хүүдийнд тогтонгишдог байна. Өглөө долоогоос есөн цагт юм идэх үед цөсний хүүдий агшиж нарийн гэдсэнд тосыг илгээдэг аж.
Харин дээрх цагт юм идэхгүй бол цөсний хүүдийнд илүүдэл тос тогтонгишиж чулуу үүсгэх эхлэлийг тавьдаг байна. Тиймээс аль болох дээрх цагт хооллох нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Таны идсэн хоол хүнсийг боловсруулах эхний эрхтэн бол амны хөндий юм. Энд жижиг үйлдвэрлэл явагддаг бөгөөд хоол хүнсийг бутлан жижиглэж улаан хоолойгоор дамжуулах гол хэсэг. Улаан хоолойн гуурс нь 25-30см урттай булчинлаг эрхтэн бөгөөд үргэлжлэл хэсэг нь ходоод.
Ходоод 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд таны идсэн хоол энд зутан шиг болж боловсруулагддаг байна. Ходоод нь хоол хүнсийг задалж боловсруулах үүрэгтэй. Зутан мэт болсон хоол хүнс нарийн бүдүүн гэдсээр дамжин гадагшилна. Цагаан гурил будаа, чихэрлэг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэвэл нарийн, бүдүүн гэдэсний сөртөнгүүдийн үйл ажиллагааг сааруулж хананд шимэгдэн үлддэг аж. Тиймээс уг сөртөнгүүдийг хэвийн ажиллуулахын тулд бүдүүн ширхэгтэй хүнс, гурвалжин будаа, арвайн гурилыг түлхүү хэрэглэх нь чухал юм байна.
Мөн нарийн бүдүүн гэдэсний хананд шимэгдэн үлдэж буй хоол хүнсний илүүдлийг ус буюу шингэнээр чийглэж гадагшлуулдаг учир өдөртөө 1,5-2 литр шингэн зүйл хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.
Түүнчлэн оройн 19 цагаас хойш хүнд төрлийн хоол хүнс идэхээс татгалзаарай. Учир нь таны идсэн хоол шөнөжингөө боловсрогдож ходоодонд ачаалал нэмдэг. Өөртөө хэрэгтэй хүнсийг зөв сонгож зөв цагт хооллож, шингэнийг түлхүү хэрэглэн илүүдэл бохирдлоо гадагшлуулж чадвал таны бие хөнгөрч, ухаан тань саруул болно, Та дээрх аргыг цаг алдалгүй яг одоо хэрэгжүүлээд үзээрэй.
Амны хөндий
Хоол боловсруулах эрхтний хамгийн энгийн шат бөгөөд хоол хүнсний зүйл бутлагдан жижиглэгдэн зөөлөрч гулгамтгай болж улаан хоолойгоор цааш дамжина.
Улаан хоолой
25-30 см урттай, булчинлаг эрхтэн. Амны хөндийгөөс улаан хоолойд орсон хоол, унд түүний булчинлаг давхаргын гүрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар цааш дамжиж ходоодонд хүрнэ.
Цөсний хүүдий
Лийр хэлбэртэй, цөсийг хадгалах үүрэгтэй ба хоол идсэний дараа цөсний хүүдий дээд зэргээр агшиж, цөсийг дээд гэдэс рүү ялгаруулна.
Гэдэс
Нарийн, бүдүүн гэсэн хоёр хэсгээс тогтдог. Нарийн гэдэс нь 4.5-6 м урттай бөгөөд хоногт 1800 мл шүүрэл ялгарна. Нарийн гэдсэнд хоол боловсрогдохоос гадна, түүний шимэгдэлт явагдана.
Элэг
Хэвлийн баруун дээд хэсэгт өрцний доор байрлана. Бие махбодод үүссэн болон гаднаас орсон хортой бодисыг хоргүйжүүлэх үүргийг гүйцэтгэхээс гадна, цөсийг ялгаруулдаг.
Ходоод

Ходоод нь ойролцоогоор 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд орж ирсэн хоол хүнсийг задлан боловсруулах нэгэн шат дамжлагын эрхтэн юм
Нойр булчирхай
Бидний идсэн хоол хүнсийг боловсруулж, биед шингэхэд чухал үүрэгтэй олон төрлийн фермент бүхий шүүрлийг нарийн гэдэсний дээд хэсэгт ялгаруулдаг.



Comments

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдээ сонсьё
. Уншаад утгыг нь ярихад бэлдээрэй
. Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё
. В. Гюго " Шоовдор хүмүүс"
. Чехов " Түүвэр зохиол"
. Цээж бичгийн сэдэв 5
. Цээж бичгийн сэдэв 4
. Цээж бичгийн сэдэв 3
. Цээж бичгийн сэдэв 2
. цээж бичгийн сэдвүүд
. хэрэглэгдэхүүн5
. хэрэглэгдэхүүн4
. хэрэглэгдэхүүн 3
. хэрэглэгдэхүүн 2
. Хэрэглэгдэхүүн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 18 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax