Хүүхдийг амжилтанд хүргэдэг практик аргууд
Хүүхдийн боловсролын эхлэл- гэр бүлийн үүрэг
v Алдартай амжилттай яваа хүмүүсийн тухай түүнд ойлгомжтой ярьж өг.
v Таны даалгасан зүйлийг хийсний дараа үгээр урамшуул. Ямар нэгэн зүйлийг хийж дуусгасан гэж өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрүүл
v Хичээл номоо сайн сурч байгаа үед / Ээлжит хичээл дээр сайн үнэлгээ авсан болон сэтгэл хангалуун ирсэн үед бодлыг нь сэтгэлээсээ хуваалцах,шагнах /
v Хичээлдээ муу байвал доромжлох, шоолох, уурлаж бухимдахын оронд зоригжуулж,хүүгээрээ бахархаж явдагаа илэрхийлэх. Ямарч үед түүнтэй хамт байдгаа сануул
v Хүүхдийн тань тухай багшийн саналыг анхааралдаа ав. Туршлага, арга барилд суралц,
v Гэр бүлийн амар тайван орчин бий болгохыг хичээ. Хүүхэд гэр бүлийн орчинд л хайр хүндэтгэлийн чухлыг мэдэж авна. Та хэдий чинээ үрээ хайрлана тэр төдий чинээ бусдыг хайрлана.
v Хүүхэддээ найз үнэнч найз нь бай. Хичээлд нь тусал. Гэрийн даалгавраа хийсэн, дутуу хийсэн эсэхийг нь шалгаж бай.
v Үр хүүхдэдээ үүрэг хариуцлага хүлээж сургахыг хүсч байгаа бол эцэг эх та бүхэн юуны өмнө үлгэр жишээ үзүүлэх ёстойг анхаарч, өөрсдийн ажлыг хойш тавилгүй хийгээрэй. Та бол үлгэр жишээ аав, ээж юм шүү.
Та бас би хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамтдаа / Бид нэг зүрхтэй /